Засгийн газрын зарим агентлагуудын төрийн албан хаагчийн хэрэгцээ, хангалтын үйл ажиллагааны талаар Төрийн албаны зөвлөлөөс хийсэн шалган зааварлах шалгалтын дүнг тус зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцжээ.
Шалгалтад нийт169 албан хаагч хамрагдсан байна. Удирдах ажилтны сонгон шалгаруулалт явуулж томилох тухай Төрийн албаны хуулийг зөрчиж, шалгаруулалтгүйгээр томилогдсон Жижиг дунд үйлдвэрийн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Цөмийн энергийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 15 удирдах албан хаагчийг ажлаас нь чөлөөлж, энэ оны долдугаар сард багтаан сонгон шалгаруулалт явуулах, Мал эмнэлэг үржлийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын төрийн захиргааны албан тушаалын зургаан орон тоон дээр журам зөрчин ажиллаж байгаа хүмүүсийг мөн ажлаас нь чөлөөлж, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам“-ыг баримтлан, энэ оны наймдугаар сард багтаан орон тоог нөхөх арга хэмжээ авахыг ТАЗ-өөс даалгалаа.
Түүнчлэн шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгах, цаашид зөрчил гаргахгүй бай хад чиглэсэн арга хэмжээг төлөвлөн хэрэг - жүүлж, дүнг 2010 оны есдүгээр сард багтаан танилцуулахыг агентлагийн дарга нарт үүрэг болгов. Ийм зөрчил дахин гаргасан тохиолдолд агентлагийн дарга нарт хариуцлага тооцохыг сануулж, хууль ёсыг дээдлэх зарчмыг тууштай хэрэгжүүлэхийг тус зөвлөлийн хуралдаанаас холбогдох албан ту шаалтнуудад даалгалаа. ТАЗ цаашид яамд, тусгай газруудад энэ шалгалтаа үргэлжлүүлэн явуулах юм байна.
Э.Очир