Гадаад харилцааны яамны дээгүүр албан тушаалын ажилтнуудыг төрийн нууц задруулсан хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Чухам ямар нууц задруулсан, хэн гэдэг, ямар албан тушаалтан хэрэгт холбогдсон талаар хоёр байгууллагынхан мэдээлэл өгөхөөс эрс тат галзаж буй талаар бид өмнө нь та бүхэнд мэдээлж байсан.
Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээгээр УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх Ц.Жаргалсайхан, ГХЯ-ны хөрш орнуудын газрын ажилтан Г.Сувдсүрэн, Г.Байгальмаа, нар шалгуулж буй ажээ.