Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд өнгөрөгч лхагва гаригт гарсан ослын улмаас дөрвөн хүн нас барж, олон иргэн хүнд, хөнгөн гэмтсэн тухай бид мэдээлсэн. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа иргэдийн биеийн байдал ямар байгаа талаар тус эмнэлгийн Эмчилгээ эрхэл сэн дэд захирал Р.Энхсайханаас тодруулахад “Нийт 30 хүн манай эмнэлэгт ирсэн.
Сэхээн амьдруулах тасагт таван хүн эмчлүүлж байснаас нэг нь нас барсан. Өнөөдөр нэг хүнийг нуруу нугасны тасагт шилжүүллээ. Сэхээн амьдруулах тасагт байгаа хүмүүс одоо ч ухаан ороогүй байна. Шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа” гэв.
Х.ХАНГАЙ