Бусдын хуриманд худал хэлж ороод хулгай хийсэн хачирхалтай хэрэг гарлаа. Уг зальт этгээдийг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын албан ажилчид сэжиг бүхий этгээд гудамжаар явж байхад нь саатуулснаар биед нь байсан хулгайн хоёр гар утас, нэг эмэгтэй хүний гар цүнх байхыг илрүүлжээ.
Хэргийг тодруултал 56 настай М нь нэгэн зочид буудалд болж байсан хуриманд сэтгүүлч нэрээр орж, ууж идсэнийхээ дараа хулгай хийн гарчээ.