ОХУ-ын Эрхүү хотын шүүхээс Ангарскийн 11 хүнтэй дээрмийн бүлгийн хэргийг шүүж дуусан, ял оноожээ. Борис Антоненко, Вадим Накарякин нарын 1999 онд байгуулсан энэ бүлэг үнэтэй машин хулгайлж, дээрэмдэн Монгол руу гаргадаг байсан нь нотлогдсон байна.
Тэд гурван жилийн турш Эрхүү, Новосибирск, Ангарскийн нутагт 68 хүнд халдсанаас хоёр нь шархаа даалгүй нас барсан аж. Шүүхээс тэдэнд 12-22 жилийн хорих ял оноожээ. Тэд 2002 онд Новосибирск хотод алдарт тамирчин А.Карелиний “Toyota Land Cruiser 100” машиныг дээрэмдсэн этгээдүүд мөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.