Баянгол дүүргийн XVII хороо “35 дугаар байрны 12 тоотод покер тоглуулаад байна” гэсэн мэдээлэл тус дүүргийн цагдаагийн хэлтэст өчигдөр иржээ. Дуудлагын дагуу очиж шалгахад Баянзүрх дүүргийн VII хороонд оршин суух, 28 настай, эрэгтэй С зөвшөөрөлгүй покер тоглуулж байсныг илрүүлсэн байна. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж эхэллээ.
С.ЗАЯА