Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс АТГ-ын үйл ажиллагаа болохгүй байгаа талаар мэдээллээ.
Тэд АТГ-ын үйл ажиллагаатай танилцсаны үр дүнд олон дутагдал байгааг шүүмжилж байна.
Үүнд: АТГ 91 ажилтантай ба жилд улсын төсвөөс 2,8 тэрбум төгрөг авдаг. Нийт төсвийнхөө 39%-ийг бараа үйлчилгээнд зарцуулдаг.
Ажилчдын дундаж цалин нэг сая хоёр зуун мянгаас нэг сая зургаан зуун мянган төгрөг байдаг.
Ийм өндөр өртөг улсын төсвөөс авдаг атал бидний нүдэн дээр татвар төлөгчдийн мөнгийг завшин хөлжиж байгаа эрх бүхий албан тушаалтнуудтай хатуу хариуцлага тооцдоггүй, бүр сонирхол ч байхгүй байна. Хэдийгээр манайд хууль эрх зүйн орчин муу ч түүнийг илрүүлье гээд явах сэтгэл тэдэнд алга. Олон хэрэг илрэхгүй байсаар байна.
Үйл ажиллагаагаа олон нийтийн өмнө ил тод явуулах ёстой атал тийм юм огтхон ч харагддаггүй.
1500 мкв талбайд 36 өрөө ноогддог. Гэтэл тус талбайд АТГ-ын 3-4 албан хаагч суурьшдаг. Эдгээр албан хаагчдын байрны төлбөр тодорхой нэгэн барилгын компаний дансанд биш хувийн дансанд шилжсэн байсан.
Мөн нөхөр Сангарагчаа өөртөө 50 сая төгрөг зарцуулсан.
Нийт 91 ажилчдын 41 нь сахилгын зөрчилтэй. Эдгээрийн хоёр нь халагдсан, гурав нь тушаал буурсан гэх мэт олон дутагдалтай тал байна гэлээ.
Тиймээс тэд одоогйн энэ нийгэмд АТГ-ынхан авлига авагчидтай тэмцэх биш АТГ-ынхны зүй бус үйлдэлтэй олон нийт тэмцэх цаг ирээд байна гэж үзсэн юм.
Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд АТГ-ын үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх асуудлаар хандах гэж байгаа гэдгээ ч мэдэгдлээ.
Энэхүү АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь 2009 оны 09 сар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ.
Сонирхуулахад АТГ-аас гаргасан судалгаагаар авлигад өртөмтгий албан тушаалтнуудаар хамгийн их хувийг УИХ, дараа нь аймаг дүүргийн засаг даргын тамгы газрынхан, дараа нь шүүх прокурорынхон оржээ.
Б.Энх-Уянга