БНХАУ-ын Эрээн хотод өнгөрсөн бямба гаригт монгол залуу амиа алдсан хэрэг гарчээ. Одоогийн байдлаар нас барсан хүний нэр, хаана ямар ажил хийж байсныг нууцалж байна. Эх сурвалжийн мэдээлснээр Эрээн хотын Жинчон гэх биеэ үнэлэгчдийн газар уг хэрэг болсон ба биеэ үнэлэгч авах гэсэн монгол залуу үнэ хөлсөн дээрээ тохиролцож чадаагүйгээс хэрэг гарсан аж. Жинчоны биеэ үнэлэгч зардаг Өвөрмонголын Лодо хэмээх хочтой этгээд биеэ үнэлэгчтэйгээ хамтарч уг хэргийг хийсэн аж. Хэргийг Эрээн хотын цагдаагийн газарт шалгаж байна.