Долоон настай хүүгээ хэрцгийгээр зодож, гэмтээсэн Д.Түмэнжаргалд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр харьяа дүүргийн прокурорын газарт шилжүүлжээ. Тус дүүргийн прокурорын газраас Д.Түмэнжаргалд хүүхдийг үл ялих зүйлээр шалтаглан зодож, догшин авирлан танхайрч гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тэрбээр халаасанд байсан 1200 төгрөгийн 300-г нь авсан гэж дагавар хүүгээ гурван цагийн турш зодохдоо тэлээгээр ороолгож, халуун галаар түлэх, өшиглөх зэргээр тамласан байв. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр долоон настай Б.Э хүү толгой, гар, нүүр, нуруу, дал, хөлдөө гэмтэл авсан нь тогтоогдсон байна.