Засгийн газрын шийдвэрээр оюутнуудад сар бүр 70.000 төгрөгийн үндэсний тэтгэлэг олгодог. Харин 2012-2013 оны хичээлийн жил эхэлснээс хойш ЭМШУИС, ХИС, СУИС болон МУИС-ийн харьяа “Улаанбаатар”, Дархан- Уул аймаг дахь “Соёмбо” зэрэг сургууль уг тэтгэлгийг олгохгүй удаашруулж байсан.
Сангийн яам, Боловсролын яамныхан оюутны 70.000 төгрөгийг сургуулиудынх нь данс руу шилжүүлсэн гэдэг ч зарим сургуулийн оюутнууд хичээлийн жилийн эхний улирал дуусаад байхад аваагүй тохиолдол ч байжээ. Тиймээс АТГ-ын ажилтнууд их, дээд сургуулиудын оюутнуудад тэтгэлэг болгож олгодог 70.000 төгрөгийг сургуулийнхан хэрхэн өгч байсан, гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий, эсэхийг шалгаж эхлээд байгаа аж.