2011 оны аравдугаар сарын 27-нд манай улсын хоёр иргэн Малайзаас БНХАУ-аар дамжин өнгөрөхдөө зөөврийн компьютерийн цүнхэнд долоон кг гаруй героин авч явж байгаад баригдсан талаар бид тухайн үед нь мэдээлж байсан. Тэд эгч дүү хоёр бөгөөд дүү А нь Улаанбаатарт хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Эгч А нь Засгийн газрын хэрэгжүүлэгч нэгэн агентлагт ажиллаж байгаад амралтаараа газар үзэх гэж яваад саатуулагдсан юм.
Дүү А нь эгчийгээ газар үзүүлнэ хэмээн дуудаж, цүнхтэй “брэнд”-ийн бараа зөөлгөсн өөр хэрэгт холбогдоод байгаа юм. Тэд “Юу тээвэрлэж яваагаа мэдээгүй” хэмээн тайлбарлаж байсан. Тэдэнд холбогдох хэргийг БНХАУ-ын Ардын шүүх анхан шатны журмаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хэлэлцэж, хэргийг нь цагаатгажээ. Харин Ардын дээд шүүхээс эгч А-д нь ялын дээд хэмжээ оноох шийдвэр гаргажээ.