2002 онд эрүүгийн гэмт хэрэгтнүүд тухайн үеийн томоохон компанийн захирлууд, улстөрч дийг дарамталж, зодоон цохион доо хүрсэн “Центрпойнт”-ын гэх дуулиант хэрэг гарч, нийгэмд шуугиан тарьж байсан билээ. Уг хэрэгт холбогдсон эрүүгийн ертөнцийн “томчууд” бүгд хорих ял шийтгүүлж, 2005 оноос түрүүч нь суллагдсан байдаг. Энэ хэрэгт Сэлэнгийн гэх У.Баатаржав, түүний дүү “Доён” хочит У.Болд нар холбогдож, иргэдийг дарамталсан, гадаадын иргэнээс их хэмжээний мөнгө залилан авсан, танхайрсан гэмт хэрэгтээ зургаан жил хорих ялаар шийтгүүлж хугацаанаасаа өмнө суллагдсан. Урьд нь хэд хэдэн удаагийн ял шийтгэлтэй, Сэлэнгэ аймгаас гаралтай, ах дүү хоёрыг мэдэхгүй хүн ховор.
Цагдаагийнхан саяхан Сэлэнгийн У.Баатаржавыг дахин баривчилсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Прокурорын байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр төрийн өмчийн мэдлийн, хотын төвийн А зэрэглэлийн бүсэд байрлалтай томоохон талбай бүхий газрыг хууль бусаар авсан гэх хэрэгт сэжиглэгдээд буй гэнэ. У.Баатаржав хуурамч бичиг баримт үйлдэн хэд хэдэн албан тушаалтнуудтай хуйвалдаж, эл газрыг өөрийн нэр дээр хууль зөрчин авсан хэрэгт сэжигтнээр шалгуулж эхлээд байгаа аж. Тухайн үед газраа чөлөөлүүлэхээр ирсэн иргэдийг заналхийлж, буу гаргасан гэх мэдээлэл ч байгаа юм.