Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх том дуулианы нэг болсон МИАТ-ын удирдлагуудтай холбоотой хэргийн мөнгөн дүн 870 сая ам.долларт хүрсэн гэсэн мэдээлэл байна. МИАТ компанийн хэдэн жилийн орлоготой тэнцэх энэ их мөнгийг хэрэгт холбогдоод буй есөн хүн дангаараа зувчуулсан гэдэгт итгэх аргагүй. Тиймээс сүүлийн долоо найман жилийн үйл ажиллагаатай холбоотой энэ хэргийн холбогдогчдын тоо нэмэгдэнэ гэж хууль хяналтынхан үзэж байгаа бололтой.
Д. ЭРДЭНЭ