Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуягт холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн шүүхийн шүүгчид хэлэлцэж ял оноосон.
Түүний хууль бусаар олгосон 106 тусгай зөвшөөрөл, “Саусгоби сэндс” компанийнхнаас авсан нэг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь төр юмандаа эзэн байж чаддагийг харуулав. Д.Батхуягийн болон “Саусгоби сэндс” компанийн хэргийн эргэн тойронд юу болж буйг эргэн сурвалжиллаа.
Д.БАТХУЯГ 1.2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ ЛИЦЕНЗИЙГ АВЛИГАД АВСАН НЬ ТОГТООГДСОН
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч О.Бархасбадь, Э.Бямбажав нар өнгөрсөн баасан гаригт хэвлэлийн хурал хийж Д.Батхуяг нарт холбогдох хэргийн олонд дэлгэгдээгүй зарим мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
“Д.Батхуяг нар 2009, 2010 онд албан тушаал, эрх мэдлээ урвуулан сонгон шалгаруулалт зарлаж олгох ёстой хайгуулын 106 тусгай зөвшөөрлийг хууль бусаар өгч, АМГ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хүнд хор уршиг учруулсныг шүүх тогоосон. Мөн АМГ-аас 2009 оны есдүгээр сарын 5-25-нд Өмнөговь аймгийн нутагт орших ашигт малтмалын талбайд 2008 онд гүйцэтгэсэн геологи, хайгуулын ажлыг газар дээр нь шалгаж, тулган баталгаажуулах ажил гүйцэтгэх явцдаа “Саусгоби сэндс” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй дөрвөн талбайд явуулсан зардал нь хайгуулын ажлын доод зар далд хүрээгүй болох нь тогтоогдож, улмаар цуцлах дүгнэлтийг АМГ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн Эрх зүй, хуулийн тасгаас гаргасан. Гэтэл Д.Батхуяг, Л.Даваацогт нар 9442Х, 5259Х, 5277Х, 12388Х дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үүргээ хэрэгжүүлэлгүй онц их хэмжээний хахууль авсан.
Хахуульд “Саусгоби сэндс” компанийн мэдэлд байсан 42.8 сая тн чулуун нүүрсний нөөцтэй, Хайрхан толгой нэртэй 72499 га талбайтай, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутагт байх 5261Х дугаартай тусгай зөвшөөрлийг авч, “Витафит” группийн захирал С.Жаргалсайхан болон Н.Бат-Ирээдүй захиралтай “Зэлмэ” компанийн нэр дээр шилжүүлж авсан. Энэ тусгай зөвшөөрөл 1.2 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. АМГ-ын дарга асан Д.Батхуяг болон тус газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын дарга Л.Даваацогт нар 2010 оны хоёрдугаар сарын 19-нд “Саусгоби сэндс”-ийн тусгай зөвшөөрлийг сэргээх, 2010 оны дөрөвдүгээр сарын 15-нд 5261Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилж үүлэх шийдвэр гаргасан” гэж тэд мэдээллээ.
“САУСГОБИ СЭНДС”-ИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГАДААДЫН ИРГЭДЭЭС ЖАСТИН КАПЛА Л МОНГОЛД БАЙНА
Д.Батхуягт холбогдох хэргийг ийнхүү шийдвэрлэснээр төр 13 аймгийн 24 сумын нутгийг хамарсан 107 тусгай зөвшөөрлийг өөрийн мэдэлдээ авлаа. Тодруулбал, Д.Батхуяг нарын хууль бусаар олгосон 108 тусгай зөвшөөрлийн хоёрыг Захиргааны хэргийн шүүх хууль бусаар олгосныг тогтоосон учраас шүүх уг хоёр тусгай зөвшөөрлийн асуудлыг дахиж шийдвэрлээгүй юм. Тиймээс 106 лицензийг төр өөртөө авав. Дээр нь Д.Батхуяг нарын авлигад авсан “Саусгоби сэндс”-ийн мэдэлд байсан 5261Х дугаартай лицензийг нэмж авахаар болсон юм. “Саусгоби сэндс” ком панийн тусгаарлан шалгуулж буй хэрэг ямар шатанд явж байгааг бид энэ үеэр тодрууллаа. АТГ-ын эх сурвалж “Саусгоби сэндс” компанийн хэргийг Д.Батхуяг нарын хэргээс тусгаарлан шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй учраас одоогоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Д.Батхуягийн хэргийг мөрдөн шалгах явцад “Саусгоби дөрвөн сэндс” компани 150 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь илэрсэн. Тиймээс тус компанийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Дэвид Лехов, Деннис Дортаж нарыг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдуулан шалгах болсон юм. Гэвч тэд ажлаа өөр хүнд шилж үүлээд манай улсаас явсан. Уг хоёр хүнийг гадаадаас авчран шалгах эрх зүйн боломж байхгүй учраас хэрэгт ойлгомжгүй байдал үүссэн гэнэ. Гэхдээ их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч Жастин Каплаг холбогдуулан шалгаж эхэлжээ. Тэрбээр АНУ-ын Сенатын гишүүдэд хандаж тусламж хүссэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хэдий ч цагдан хориогүй, бусдын батлан даалтад байлгаж байна.
Харин Дэвид Лехов, Деннис Дортаж нарыг манай улсад орж ирсэн даруйд саатуулах жагсаалтад оруулаад буй гэсэн. “Саусгоби сэндс” компанитай холбоотой татвараас зайлсхийсэн хэргийг шалгах явцад мөнгө угаасан байж болзошгүй хэд хэдэн үйлдэл илэрсэн гэдгийг баттай эх сурвалж бидэнд мэдээллээ. Тус компаниийн удирдлагуудад хол богдох хэргийг шал гаж, татварын тайланг нягталж байх явцад тэдний охин компани болон “Моннис”, “Зэлмэ”, “Замын битум” зэрэг компанийн дансаар дам жуулан сэжигтэй гүйлгээг удаа дараа хийсэн байжээ. Хууль хяналтын байгууллагынхан уг мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд “Мөрдөн байцаалт хараахан дуусаагүй учраас хэдий хэмжээний төгрөг, түүнтэй адилтгах валютын асуудал байгааг хэлэх боломжгүй” гэсэн юм.
АМГ-ЫН АЖИЛТНУУД БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШҮҮГЧ НАРТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ
Д.Батхуяг нарт холбогдох хэргийг шалгах явцад өнгөрсөн онд АМГын эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэрэг, үйлдэл байгааг хууль хяналтын байгууллагынхан тогтоож, шалгаж эхэлсэн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Э.Бямбажав мэдээллээ. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. АМГ-ынхан 2010, 2011 онд сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар 91 тусгай зөвшөөрөл олгосон аж. АМГ-аас 91 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ч уул уурхайн компанийн эзэд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Тус шүүхийнхэн 91 тусгай зөвшөөрлийг сэргээж, нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гаргасан гэнэ.
Харин АМГ-ынхан давж заалдалгүй хэргийг “мартаж, орхисон” нь сэжигтэй байсан учраас хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах болсон юм байна. Энэ талаар өөр нэг эх сурвалж “АМГ-ын нэгэн эрх бүхий албан тушаалтан болон уул уурхайн компанийн захирлууд, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нартай холбоотой асуудалд эрүү- гийн хэрэг үүсгэн Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхантай хамтарсан Ажлын хэсэг байгуулан шалгаж байна. Уул уурхайн компаниудад ашиг тай шийдвэр гаргахад АМГ болон шүүгч нарын хэн хэнийх нь ашиг сонир хол байж болзошгүй үйлдлүүдийг энэ Ажлын хэсэг шалгаж байна” гэлээ.