АНУ-ын Миннесота мужийн бизнес мен, “SouthGobi Sands” компанийн ерөнхийлөгч Жастин Каплаг өнгөрсөн оны арав дугаар сарын сүүлчээр Монгол Улсын хилээр гарахыг нь хориглосон билээ. Тэр бээр ашигт малтмал олборлох лицензийг хууль бусаар шилжүүлж, авлига өгсөн хэрэгт гэрчээр татагдсан учраас манай хууль хяналтын байгууллагынхан ийм шийдвэр гаргасан аж. Харин өчигдөр Жастин Капла Миннесота мужийг төлөөлсөн АНУ-ын Сенатын гишүүн Аль Франкен, Эми Клоу бэшар, Мишель Бахман нараас тусламж хүссэн талаар АР агентлаг мэдээллээ.
Тэрбээр өөрийг нь гэрчээр татсан авлигын хэрэг Монголд ирэхээс нь өмнө болсон ч Засгийн газар түүний хилээр гарах эрхийг хассан хэмээн эцэг Уильям Каплагаараа дамжуулан тайлбарлаад, энэхүү хоригийг цуцлуулах талаар анхаарал тавихыг Сенатын гишүүдээс хүссэн байна. Түүний хүсэлтийн дагуу Сена тын гишүүд, АНУ-ын Элчин сайдын яам Монголын талтай ярилцаж буй хэмээн AP дамжуулжээ.