Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын хяналтын шатны шүүх хурлаар өчигдөр Г.Бямбаа, Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг нарт холбогдох хэргийг хэлэлцлээ. Г.Бямбаа нь хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис агуулсан бэлдмэлийг борлуулах зорилгоор олж авч, 2012 оны нэгдүгээр сарын 10-наас хойш нэг сарын хугацаанд хадгалж байжээ. Харин Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг нар мансууруулах бодисыг Г.Бямбаагаас худалдан авсан гэнэ.
Баянгол дүүргийн шүүх дээрх хүмүүст холбогдох хэргийг 2012 оны арваннэгдүгээр сарын 5-нд анхан шатны журмаар хэлэлцээд Г.Бямбаад Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хар тамхийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйлдэл нь нотлогдохгүй байна хэмээн хэрэгсэхгүй болгосон аж. Харин хар тамхи борлуулах зорил гоор олж авсан гэм буруутай гэж үзэн чанга дэглэмтэй хорих ангид долоон жилийн ял эдлүүлэхээр шийд вэрлэсэн байна.
Харин Д.Сэнгээрэнцэн, Б.Ариунцэцэг нарт зургаан сарын хугацаагаар баривчлах ял ногдуулжээ. Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Улсын Дээд шүүх ч тэдэнд оноосон ялыг хэвээр баталлаа.
Г.РАВЖАА