Төрийн өмнөөс иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас татвар хурааж, үүц хуримтлуулж байх ёстой татварын байцаагч нар хээл хахууль авах нь хэрээс хэтэрч байгаа талаар бизнес эрхлэгчид өгүүлдэг. Харин сүүлийн үед хууль, хяналтын байгууллагынхан төрийн өмчийг хувийнхаа юм шиг дураараа зарцуулдаг, төрийн албыг баяжих замаа болгосон хууль зөрчигчидтэй ширүүн тэмцэл өрнүүлж буй.
МИАТ-ын хөрөнгөөр гараа угаасан захирлуудын, Татварын ерөнхий газрын дэд дарга Ж.Батбаярын хээл хахуулийн гээд их хэмжээний хохиролтой, ноцтой хэргүүдийг цагдаа, АТГ-ынхан шалгаж байгаа. Өнгөрсөн даваа гаригт АТГынхан Татварын ерөнхий газрын томоохон албан тушаалтнуудын нуусан хөрөнгө, авлигын мөнгийг илрүүлэн, сэжигтнүүдийг цагдан хорьсон. Ж.Батбаяр НӨАТ-аас зайлсхийсэн 2000 компанийн асуудалтай холбогдон шалгуулж байхад мөрдөн байцаалтын явцад хэргийг нь тусгаарлан АТГ-т дангаар нь шалгах болсон.
Тухайн үед хууль хяналтын байгууллагынхан “Ж.Батбаярын араас тус газрын олон хүн хэрэгт татагдана. Зарим сэжигтэй хүний материалыг шалгаж эхлээд байна. Удахгүй хэд хэдэн хүнийг цагдан хорилоо гэж дуулдах вий” хэмээж байсан юм. Тэр ёсоор ч болсон бололтой. Хууль хяналтын байгууллагынхан Ч.Гансүх нарт холбогдох үйлдлийг нэлээд удаан хугацааны турш баримтжуулсан юм билээ. Уг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцааж буй бөгөөд тэндхийн ажилтнууд “Дөнгөж шалгаж эхэлж буй болохоор мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв. Харин АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан П.Билгүүн “Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх нарын дөрвөн хүнийг бусдаас их хэмжээний хахууль авсан, хууль бусаар хөр өнгөжсөн хэрэгт буруутган өнгөрсөн баасан гаригт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэднийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой олон тэрбум төгрөгийн татварыг нуун дарагдуулж, авлига авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байна.
Сэжигтнүүдийг өнгөрсөн даваа гаригт цагдан хорьсон. Мөрдөн байцаалт үргэлжилж буй тул одоохондоо учруулсан хохирол, авсан авлигын мөнгөн дүнг хэлэх боломжгүй” гэв. Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Ганс үх гэж чухам хэн бэ гэдгийг тус газрынхнаас лавлахад, түүний талаар ямар нэгэн зүйл хэлэхийг хүсэхгүй байв. Нэр албан тушаалаа хэлэхээс татгалзсан нэгэн “Болгоомжтой байхгүй бол их хэцүү хүн. Манай ТЕГ-ынхан түүнээс айдаг, үгнээс нь ч гардаггүй. Ч.Гансүх үнэтэй машин унаж, үнэтэй гар утас барьдаггүй, драпан пальтоноос салдагг үй нэгэн боловч маш их но-той, хөрөнгөө дандаа өөр хүний нэр дээр нуудаг юм шиг байна лээ” гэлээ. Татварын газрынхны хэлж буй нь ортой бололтой. Тэрбээр нууц хүүгийнхээ нэр дээр данс нээсэн бөгөөд хүү нь өөр газарт ажилладаг юм байна. Ч.Гансүхийн нууц данс нь залуу амраг О.Бямбасүрэн, Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат болон түүний эхнэрийнх нь нэр дээр байсан талаар бид мэдээлсэн. Энэ асуудлыг АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийнхэн хөрөнгө орлогын мэдүүлгүүдийг нь шалгаад сэжигтэй баримт олсон учраас лавшруулан шалгаж эхэлсэн гэх юм билээ.
Уг хэрэгт холбогдсон сэжигтэн Ч.Гансүх, Д.Энхбат нарыг өмнө нь хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан ч бөгөөд гэм бурууг нь тогтоож чадаагүй гэх. Ч.Гансүхийг НАХЯ-ны мэдээлэгч байсан гэх юм билээ. Тийм ч учраас ямар ч үед уснаас хуурай гарах бэлтгэлтэй, үргэлж өөрийгөө цагаатгах баримт цуглуулж чаддаг гэж хамт ажилладаг хүм үүс нь ярив. Тухайлбал, өөрийн болон бусад ажилтнуудынхаа өрөөнд хяналтын камер суурилуулж, хянаж байдаг. Утсаар ярихдаа ч бичлэг хийдэг зуршилтай. АТГ-ын мөрдөн байцаагчид түүний болон бусад хүмүүсийн компьютерийг хурааж авсан нь зөв. Тэндээс маш олон баримт гарах магадлалтай гэж нэмж хэлсэн юм. Тэрбээр өмнө нь 2006 онд хадгаламж зээлийн хоршоонууд дампуурсан хэрэгт холбогдон сэжигтнээр шалгуулж байсан гэнэ.
Гэвч цагдаагийн байгууллагын тухайн үеийн удирдлагатай дотно байсан учраас хэргээс мултарч чадсан гэх юм билээ. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэрэгж үүлээгүйгээс хадгаламж зээлийн олон хоршоо дампуурч, иргэд хохирсон хэмээн Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр шалгаж байсан аж. Түүний хамсаатан О.Бямбасүрэн хүүхдийг нь гаргасан нэгэн бөгөөд гэр бүлийн асуудлаас болж 2011 оны гуравдугаар сард Татварын ерөнхий газрынхаа албан өрөөнд Ч.Гансүхтэй маргалдан, судсаа ханаж амиа хорлохыг завдаж байсан аж. Д.Энхбат Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа мөн л эрүүгийн хэрэгт холбогдож, шүүхээс цагаатгагдаж байсан тухай бид өмнө нь мэдээлсэн.