УИХ-ын 2012 оны сонгуультай хол боотой зургаан нэхэмжлэлийг Нийслэлийн болон аймгуудын Захиргааны хэр гийн шүүх хүлээн авчээ. Тухайлбал, Нийслэлийн болон Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх тус бүр хоёр гомдол иржээ. Увс аймгийн иргэн Х.Баярсай хан нарын 13 хүн аймгийн шүүхэд гом дол гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Харин аймгийн АН-ын гарга сан нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Увс аймгийн Захиргааны хэргийн шүү хийн шийдвэрийг эсэргүүцсэн 13 иргэн давж заалдах гомдол гаргаснаар АН болон Х.Баярсайхан нарын 13 хүний нэхэмжлэлийг нэгтгэж шийдвэрлэхдээ 13 хүний нэхэмжлэлийг дахин хэрэгсэхгүй болгосон аж. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 13 иргэн болон АН-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй бол гож шийдвэрлэсэн байна. Мөн Архангай аймагт МАН-аас нэр дэв шигч Ж.Мөнхбат, Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшигч И.Нарантуяа, Сонгино хайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Л.Эр хэмбаяр болон Баянхонгор айм гийн АН харьяалах орон нутгийнхаа Захиргаа ны хэргийн шүүхэд сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг эсэргүүцэж нэхэмжлэл гаргасан гэнэ. Ж.Мөнхбат болон Баянхонгор аймгийн АН-ын нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзсан бол, Л.Эрхэмбаяр, И.На ран туяа нарын гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэсэн аж. Харин давж заалдах шатны шүүх Баянхонгор аймгийн АН-ын нэхэмж лэлийг хүлээн авахаас татгалз сан нь хууль зүйн үндэслэлтэй, Ж.Мөнх батын гомдлыг хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй гэж үзжээ.
Архангай аймгийн Захиргааны хэр гийн шүүхэд МАН-аас нэр дэвшигч Ж.Мөнх батын, Нийс лэ лийн Захиргааны хэргийн шүүхэд И.На ран туяа гийн нэхэмжлэлтэй хэр гийг хянан шийд вэрлэх ажиллагаа дуусаа гүй бай гаа бол Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Л.Эрхэмбаярын нэхэмж лэ лийн зарим шаардлагыг шүүх хүлээн ава хаас тат галзаж, үлдсэн хэсгийг хэрэгсэх гүй болгожээ.
Г.ЦОЛМОН