Монголын усанд сэлэлтийн холбооны “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом-2024” тэмцээн “Баянгол” спорт хорооны бассейнд болж, шилдгүүдээ шалгаруулсан. Тус тэмцээнд эхний зургаан байрт шалгарсан тамирчдыг оноогоор үнэлж, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын эзэн багийг тодруулдаг.
Энэ удаа 27 клубийн 494 тамирчин өрсөлдсөнөөс “Сэлэм загас”-ын Э.Ариунтамир 12 алт, хошой мөнгөн медаль хүртэж, 66 оноогоор шилдэг эмэгтэй тамирчнаар хоёр дахь удаагаа шалгарлаа. “We aquatics”-ийн тамирчин Б.Энхтамир есөн алтан медаль, улсын дээд амжилтыг зургаан удаа шинэчлэн тогтоож, 57 оноогоор гурав дахь удаагаа шилдэг эрэгтэй тамирчнаар тодров. Багийн дүнгээр “Vista” клубийнхэн 23 алт, 21 мөнгө, 22 хүрэл медаль хүртэж, 808 оноогоор III байр эзэлсэн юм.