Волейболын үндэсний шигшээ багийнхан Хонконгод энэ сарын 13-18-нд зохион байгуулах Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Тус тэмцээнд Зүүн Азийн бүсийн Хятад, Япон, БНСУ, Тайвань, Макао, Хонконг, БНАСАУ-ын тамирчид хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх юм. Манай улсын шигшээ багийн хувьд БНСУ, Хонконг, БНАСАУ-ын багтай А хэсэгт багтжээ. Тэд эхний тоглолтоо энэ сарын 13-нд Хонконгийн багтай хийнэ. Маргааш нь БНАСАУ-ын багтай өрсөлдөх юм байна. Харин хэсгийн хамгийн сүүлийн тоглолтоо энэ сарын 15-нд БНСУ-ын багтай хийж аж. Манай улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар иран мэргэжилтэн Азим Жазидэх, дасгалжуулагчаар олон улсын хэмжээний мастер Б.Хэрлэн, С.Алтанхундага нар ажиллаж буй юм. Шигшээ багийн бүрэлдэхүүнийг дээд лигийн шилдэг залуу тоглогчдоос бүрдүүлжээ.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн