Зуны 33 дахь олимпын наадмын усанд сэлэлтийн тэмцээн төгс гэмээр эхэлж, эмэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтийн финалд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч гурван тамирчин (тэр дундаа олимпын хоёр аварга) өрсөлдлөө. Тодруулбал, энэ төрөлд олимпын аваргын алтан медалийн хувь заяаг Австралийн А.Титмус, АНУ-ын К.Ледецки, Канадын С.Макинтош нар шийдсэн юм. К.Ледецки 2016 оны олимпод энэ төрөлд дэлхийн дээд амжилт тогтоож байсан. .Титмус 2022 оны олимпод аваргалсан. Харин энэ жил 16 настай С.Макинтош 2023 оны гуравдугаар сард айд дээд амжилт тогтоож ирээдүйтэй усанд сэлэгч гэдгээ харуулсан. Гэтэл бол дөрвөн сарын дараа А.Титмус үүнийг нь шинэчлэн тогтоосон. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд энэ зайд өөрийн хаанчлалыг тогтоохын төлөөх “тулаан” энэ гурван бүсгүйн хооронд ширүүн өрнөсөөр байгаа юм. Тийм ч учраас Парис дахь тэдний өрсөлдөөнийг “зууны уралдаан” хэмээн нэрлэсэн нь хэтрүүлэг биш билээ. Ташрамд дурдахад, 2004 оны Афины олимпод Й.Торп, П.ван ден Хугенбанд, М.Фелпс эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтэд өрсөлдөхөд мөн ийм нэршил авч байлаа. Тэрхүү уралдаанд Австралийн Й.Торп аваргалж байсан бол энэ удаад А.Титмус 7 кунд 49 лийн амжилтаар алтан медалийн эзэн боллоо.
Хэдий тэрбээр өөрийн тогтоосон дээд амжилтыг (3.55.38) шинэчилж чадаагүй ч энэ удаад гараанаас бариа хүртэл тэргүүлсээр итгэл төгс ялалт байгуулсан юм. “Үнэнийг хэлэхэд уралдааны өмнө амьдралдаа зээгүй дарамтыг мэдэрсэн. Тамирчин хүний хувьд дарамтыг олонтоо мэдэрч байсан ч энэ удаагийнх хамгийн амаргүй нь байлаа. Олимпын наадам аргагүй л өөр юм. Тийм ч учраас ялалт байгуулсандаа асар их баярлаж байна, мөн маш их тайвшралыг мэдэрлээ” гэж А.Титмус уралдааны дараа ярьжээ.
Ердөө нэг жилийн өмнө өндгөвчний хавдраа авхуулах мэс засал хийлгэж байсан австрали бүсгүй ийнхүү 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хамгийн өндөр амжилттай хоёр тамирчны нэг болж байна. Тэрбээр энэ зайд олимпын гурван алтан медаль хүртээд байгаа бол АНУ-ын М.Морелиус хоёр алттай юм. эхдээ америк сэлэгч эхний алтан медалиа 100 жилийн өмнө, Парисаас хүртэж байсныг сануулъя.
Канадын багийн нүүр царай гэгдэж буй 17 настай С.Макинтош 8 7 амжилтаар хоёрдугаар байрт орлоо. Энэ бол олимпоос түүний хүртэж буй анхны медаль юм. Тэрбээр 14 настайдаа Токиогийн олимпод оролцож, энэ зайд дөрөвдүгээр байрт орж байсан. Харин АНУ-ын домогт сэлэгч К.Ледецки олимпын 10 медаль (үүнээс долоо нь алтан медаль) дээрээ анх удаа хүрэл медаль нэмлээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар