1900, 1924 онуудад Парис хотод Зуны Олимп болж байсан түүхтэй. 100 жилийн өмнө буюу 1924 онд болсон Олимпыг хамгийн анх радиогоор дамжуулж байсан төдийгүй оролцогч багуудын тоо 29-өөс 44 болж нэмэгдэж байв. Дэлхий нийтийн цугларах цэг болдог энэ наадмыг жил бүр байгальд ээлтэй зохион байгуулагдахаар эрмэлздэг билээ. Олимпын өдрүүдэд 11.5 сая жуулчин Парис хотыг зорьж, нийтийн тээвэр, унадаг дугуй ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн. Мөн шинэ барилга, байгууламжуудыг цөөн барьж, өөрсдийн парк, цэнгэлдэх хүрээлэн, зарим түүхэн дурсгалт газруудад тэмцээнүүдийг зохион байгуулах аж. Энэ удаагийн Олимпод нийт 10 500 тамирчин оролцож, жендерийн харьцаа яг тэнцүү буюу эрэгтэй 5250, эмэгтэй 5250 хүн оролцож байна.
“Парис 2024” Олимпын наадмын нийт зардал 9 тэрбум евро аж. Тус Олимпод Брейк бүжгийн төрөл нэмэгдэж буй бөгөөд серфинг, скейтбоардинг, спорт авиралт, сагсан бөмбөгийн 3х3 зэрэг ТОКИО 2020 Олимпод нэмэгдсэн төрлүүдэд мөн хоёр дахь удаагаа шилдгүүд хүчээ үзнэ.