Олимпын хамгийн агуу тамирчин бол АНУ- ын усанд сэлэгч Майкл Фэлпс юм. Таван Олимпод оролцохдоо 28 медаль авснаас 23 нь алтан медаль аж. Тодруулбал, Бээжингийн 2008 оны Олимпод оролцсон найман төрөлдөө бүгдэд нь алт авч, урд хожид байгаагүй амжилт гаргажээ.
Фелпсийг багад нь ээж нь усанд сэлэхэд чиглүүлж, удалгүй дурлаж, 10 настайдаа өөрийнхөө насны 100 метрийн эрвээхэй сэлэлтийн рекорд тогтоож байв. Зургадугаар ангидаа анхаарал дутмагшлын эмгэгтэй (ADHD) хэмээх онош эмчээс сонсов. 2012 оны Олимпын дараа ADHD болон депрэссээс болж, хүнд бодлууд тээж байсан удаатай. 2016 онд Калифорниагийн Мисс Николе Жонсонтой гэр бүл болж, дөрвөн хүүтэй болжээ. Шүтдэг тамирчин нь Австралийн алдарт сэлэгч Ян Торп болон Маикл Жордан аж.