Монголын триатлоны холбооны 20 жилийн ойн нэрэмжит УАШТ-ийг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Баянцогтын нуурт зохион байгуулсан. Тэмцээнд оролцогчдоос эрэгтэйчүүдийн элит ангилалд залуучуудын шигшээ баг, “Виста” клубийн тамирчин Т.Мөнх-Ундарга аварга боллоо. Тэрбээр 500 метрийн сэлэлт, 15 км-ийн дугуй, таван км-ийн гүйлтийн тэмцээнд нэг цаг гурван минут 21 секунд зарцуулсан. Т.Мөнх-Ундарга эл тэмцээнээс өмнө дасгалжуулагч Х.Одгэрэлийн хамт Малайзын Кампар хотыг зорьж, Азийн залуу триатлончидтой хамтарсан бэлтгэл хийжээ.
Эмэгтэйчүүдээс С.Содончимэг (“Сэлэм загас” клуб) тэргүүн байрт шалгарав. 19 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд А.Билэгт (“Виста”), сонирхогчдын 20-29 насныхад Д.Ган-Эрдэнэ, 30-39 насныхад Т.Цогт (“Road Mongolia”) тэргүүлэв. 40-49 насныхад Л.Батбаяр (“Виста”) 50-59 насныхад О.Доржсүрэн (Чингэлтэй дүүрэг) түрүүлсэн. Сонирхогч эмэгтэйчүүдийн 20- 29 насныхны ангилалд Э.Жаргалмаа, 30- 39 насныхад О.Шүр-Эрдэнэ (“Mgl running channel”), 40-59 насныхад А.Зулцэцэг (“MGL diablo cyclists”) тэргүүлэв.