Буудлагын спортын 50м-ын урт бууны төрлөөр олимпын эрх авсан О.Есүгэн, Н.Баяраа, Э.Даваахүү нарын мэдээллийг Монголын олимпын хорооноос Олон улсын олимпын хороонд мэдээллийг дутуу явуулсаны улмаас Н.Баяраа, О.Есүгэн нар буудлагын зарим төрөлдөө оролцох боломжгүй болсон гэнэ. Мөн энэ удаагийн Олимпын боксын төрөлд эрэгтэй тамирчид орж чадаагүй. Үүний томоохон шалтгаан нь маш чухал олимпын эрхийн тэмцээнд Боксын холбоо тамирчдынхаа мэдээллийг явуулаагүйтэй холбоотой гэдэг.
Тамирчин О.Есүгэн өөрийн цахим хуудсаараа дамжуулан, "Миний бие монгол улсын буудлагын спортын үндэсний шигшээ багийн тамирчин Оюунбатын Есүгэн нь 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах 50 метрын 3*20 дасгалд парис 2024 олимпын эрхээ авж байсан. Нэг дасгалд эрхэн авахад бусад төрөлдөө буудах боломжтой байдаг. Монголын үндэсний олимпын хороон нь миний олимпод оролцох мэдүүлгийг дутуу бөглөж явуулсан үндсэн дээр 10м-ын хийн урт бууны төрөлд оролцох тамирчдын жагсаалтад миний нэр байхгүй байгаа юм. Би ахиж нэмж орох гэсэн юм бол байхгүй. Орох ёстой зүйлдээ ормоор байна. Энэ үл ойлголцлоос болж тамирчин миний хүч хөдөлмөр, эрх маань зөрчигдөөд байна" гэж мэдэгдсэн.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг үүнд хариулт өгчээ. Тэрбээр "О.Есүгэн, Н.Баяраа нар Парис Олимпын бүртгэлд бий. Олимпын хороон дээр буудлагын холбооноос ирсэн төрлүүдийн хүсэлтээр л бүртгүүлж баталгаажуулсан. Бүртгэл хаагдсаны дараа дахин нэг төрөлд оръё гэсэн хүсэлт буудлагын холбооноос ирсэн гэж байна. Тэр асуудлыг Олимпын хороо олон улсын холбоонд нөлөөлөх боломжгүй тул бид шийдэхгүй" гэжээ.