БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын мэндчилгээ дэвшүүллээ. Тодорхой хэлбэл, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ын Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэндчилгээ ирүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД: “Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Танд болон танай улсын ард түмэнд баярын мэндчилгээ дэвшүүлье. Манай хоёр улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа бидний нийтийн эрх ашигт нийцэж, бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Үүнээс гадна Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мэндчилгээ ирүүллээ.
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ: “Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр хөгжин дэвжиж, иргэд хоорондын харилцаа, хамтын нөхөрлөл ч батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Танд болон монголын ард түмэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.