АН-аас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ удаа АН-ын хамгийн залуу гишүүд мэдээлэл өгсөн юм. Тэд эрх баригч буюу МАН-ынхан сонгуулийг санаатайгаар удаашруулж байна. Тиймээс залуустаа уриалж хэлэхэд "Сонгуулийн санал авах хугацаа дуусахад хоёрхон цаг л үлдлээ. Тиймээс яг одоо гарч саналаа өгөөрэй хэмээн хүсэж байна. Түүхэнд байхгүй олон ирцтэйгээр саналаа өгцгөөе. Угаас өнөө жил залуучуудын сонгуулийн идэвх оролцоо өндөр байна. Дөрвөн жилд нэг удаа сонголт хийнэ шүү дээ. Тиймээс өмнөх рекордоо эвдэж, сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё гэж дахин дахин уриалъя" хэмээлээ.
Хэвлэлийн бага хуралд АН-ын хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн, электрон жаал Э.Энхпүрэв нар оролцлоо.