Хүүхэд хамгааллын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар “Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачлал”, “Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн, хариу үйлчилгээ үзүүлсэн нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүнд нэмэгдэл урамшуулал олгох журам”-ыг баталсан.
Тус аргачлал, журмыг талаар аймаг, нийлэл, дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, нягтлан бодогч, орон нутгийн аудитын газрын аудиторууд болох 120 хүнийг хамруулан сургалт зохион байгууллаа.
Шинэчлэгдэн батлагдсан “Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачлал”, “Нөхцөл байдлын үнэлгээ хийсэн, хариу үйлчилгээ үзүүлсэн нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүнд нэмэгдэл урамшуулал олгох журам”-д дараах зохицуулалтыг тусгасан. Үүнд:
- Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх журмыг хэрэгжүүлэх, түүнийг даган гарах зардлыг гаргахаар зохицуулсан,
- Орон нутгийн хүүхэд хамгааллын асуудал хариуцсан байгууллагаас санхүүжүүлэх зохицуулалт хийгдсэн,
- Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжүүлэх маягтыг тодорхой болгож өгсөн. Санхүүжилтийн хүсэлтийг үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлтийн үндсэн зарчмын дагуу анхан шатны нэгжээс хүсэлт гаргахаар зохицуулалтыг хийсэн,
- Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын бүрэлдэхүүн, зарцуулалтын болон баримт бүрдүүлэх зааврыг хавсралтаар өгсөн. Ингэснээр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэгч нар болон үйлчилгээг санхүүжүүлэгч нар нь нэг ойлголтоор ойлгох боломжтой болж байна.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ен Мү, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Орлогч суурин төлөөлөгч Лин Цао болон ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир нар оролцлоо.