Аугаа их дайны ялалтын баярын 79 жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах "Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд ОХУ-ын Дархан-Уул аймаг дахь ерөнхий консул, ОХУ-ын бугд найрамдах Буриад улсын Хиагтын районы холбогдох албаны бүрэлдэхүүн, зочид төлөөлөгч нар оролцож, хилийн цэргийн 0101, 0243 дугаар ангиудын үлээвэр хөгжимчид Монгол улсын болон ОХУ-ын төрийн дууллыг эгшиглүүллээ.