Монгол улсад хэрэгжиж буй “Эрүүл ой” төслийн хүрээнд газраар ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэж байгаа арга технологитой газар дээр нь танилцах, гадаадын эрдэмтдээс туршлага судлах хээрийн сургалт 2024 оны 05 дугаар сарын 01-нд Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын аманд зохион байгуулагдлаа.
Тус сургалтад АНУ, Канад улсын судлаач эрдэмтэд, МУИС-ийн судлаачид, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбоо” зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
АНУ, Канад улсаас ирсэн эрдэмтэд Монгол оронд ойн хөнөөлт шавжай тэмцэх ажилд дэвшилтэт технологи ашиглаж байгааг онцолж, цаашид Монгол орны ойн эрүүл