Говь-Алтай аймгийн цагдаа нар бүлэглэн хүүхэд хүчирхийлсэн гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй.
Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Бүлэглэн хүүхэд хүчирхийлсэн" гэх нь худал, ташаа мэдээлэл байна. Өнгөрсөн гуравдугаар сард "16 настай охин маань холын хамаатан залуутай бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэж ээж нь" Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гомдол гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна." гэв.
Иймд цахим орчинд хүүхэдтэй холбоотой, ялангуяа хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсвэл ийм харилцаатай холбоотой асуудалд болгоомжтой хандаж байх хэрэгтэйг мэргэжлийн байгууллага, ХЭҮК-оос хүртэл анхааруулсаар байна.