“Шуурхай.мн” фэйсбүүк пэйж хаяг нь нэр, зураггүй “Huulia Deedley” гэх хаягнаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр СУИС-ийн захирал Э. Сонинтогос хууль бус үйлдлийн түүхээс” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлж, уг мэдээллээ Иргэдийн дуу хоолой, Шуугиант мэдээллүүд, Шуурхай мэдээ гэх нэртэй пэйжүүдэд шэйрлэж тараасандаа хүлцэл өчье!
Дээрх мэдээлэл нь эх сурвалжаа нарийвчлан судлаагүй, үнэн бодит мэдээлэл биш тул СУИС-ийн захирал Э.Сонинтогос болон удирдах албан тушаалтнууд, багш ажилтан, оюутнуудаас уучлал гуйж байна. Цаашид бид мэдээ, мэдээлэл нийтлэхдээ эх сурвалжийг тодруулж, нягталж бусдын эрхийг хүндэтгэх болно.