Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа.
Арга хэмжээнд хэвлэл мэдээллийн 43 байгууллагын 45 эрхлэгч, ахлах редактор, редактор, сэтгүүлч, зураглаач оролцсон юм. Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын ууган анги Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 болон албаны хэмжээнд байгуулагдсан отгон анги болох Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, эрэн хайх, аврах ажиллагааны үед буцалтгүй нэрвэгдэгч олох, тэсэрч дэлбэрэх бодис хайхад эрэлч нохой ашиглах, ой, хээрийн түймрийн голомтод шүхрээр буух болон гал унтраах тактикийн дадлага сургуультай танилцлаа.
Мөн улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа төрөл, мэргэжлийн алба хаагчид болон албанд ашиглаж байгаа багаж хэрэгсэл, түүний ашиглалт, хэрэглээ, зориулалтын талаар танилцуулсан юм. Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын удирдлагуудыг оролцуулсан “Зангиагүй уулзалт”-аар сэтгүүлчид өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авч, санал сэтгэгдлээ илэрхийллээ.