Цагдаагийн байгууллага гэмт хэрэг зөрчлийн гаралтыг бууруулахаар теле хяналтын камерын тоог нэмэгдүүлж, аюулгүй “Ногоон бүс” бий болгон ажиллаж буй.
Энэ хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 12 хороог тухайн орчинд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч камержуулж байна. Ингэснээр нийслэл хотод үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил буурах, иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах аюулгүй байдлын баталгаа хангагдана.