ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас Өмнөд бүсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч нарын сургалтыг Өмнөговь аймагт энэ сарын 23-26-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад Өмнөговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын нийт 10 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.
Улсын хяналтыг хэрэгжүүлэх, барилга, байгууламжийн зураг төсөл хянах, улсын комисст ажиллах чиглэлээр мэдлэг олгох, цаашид анхаарах асуудал, шинээр батлагдсан хууль, дүрэм, заавар, стандартыг танилцуулах, байцаагчийн ажлын бүтээмжийг сайжруулах, шинэлэг, мэдээ, мэдээллийг алба хаагчдад өгөх зорилготой тус сургалт танхим болон дадлага гэсэн хэлбэрээр явагдаж байна.