Олон улсын валютын сангийн /ОУВС/ Удирдах зөвлөл баасан гарагт Кристалина Георгиеваг тус байгууллагын тэргүүний албан тушаалд улираан томилжээ. Ингэснээр уг албан тушаалд өрсөлдсөн цорын ганц нэр дэвшигч байсан К.Георгиева албан тушаалаа дахин таван жилийн хугацаанд үргэлжлүүлэн хашихаар боллоо. К.Георгиева “Манай 190 гишүүнийг төлөөлсөн Удирдах зөвлөлийн итгэл, дэмжлэгт гүнээ талархаж байна. ОУВС-гийн тэргүүний албыг үргэлжлүүлэн гүйцэтгэх нь нэр төрийн хэрэг” хэмээн онцлов.
Болгарын иргэн, 70 настай К.Георгиева 2019 оноос хойш ОУВС-г удирдаж байна. Түүнийг ажиллаж байх хугацаанд ОУВС нь коронавируст цар тахлын үед санхүүгийн хүндрэлтэй тулгарсан улс орнуудад тусалж байв. Европ, АНУ-ын хоорондын олон арван жилийн түүхтэй маргаан дагуулсан гэрээний дагуу ОУВС-г европ хүн, Дэлхийн банкийг Америкийн иргэн удирдаж иржээ.