Казахстан улсын Эдийн засгийн сайд асан 43 настай Куандык Бишимбаев нь 31 настай эхнэрээ өөрийн ахын ресторанд хэрцгийгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард гарсан.
Хохирогчийн шүүх шинжилгээний дүгнэлт нь тархины гэмтлийн улмаас нас барсан гэсэн бөгөөд биед нь эрүүл хэсэг үлдээгүй болтол нь зоджээ. Хамгийн харамсалтай нь Салтанат бүсгүй амиа алдахынхаа өмнө 12 цагийн турш ухаангүй байсан ч түүнд хэн ч тусламж үзүүлээгүй байна.
Шүүх хурлын танхимд тоглуулсан бичлэг дээр хэрэгтэн эхнэрээ зодчихоод өөр өрөөнд хүмүүс дуудаж, оройн зоог барьсан байгаа юм. Энэ хэрэг явдал Казахстан улсын охид бүсгүйчүүдийг цочроож, шүүх хурлын хором бүрийг улсаараа шүүж байгаа юм. Экс сайд Бишимбаевын энэхүү үйлдэл нь 20 жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх магадлалтай ч тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэж үзэж, Нукеноваг биедээ гэмтэл авч нас барсан гэж шүүх хуралд мэдүүлжээ.
Түүний тус үйлдлийг ард иргэд нийтээр шүүмжилж, Бишимбаевыг бүх насаар нь хорих ял өгөхгүй бол улсаасаа дүрвэх хөдөлгөөнийг залуучууд зохион байгуулж байна.