"6,0 мянга орчим нэр төрлийн хүнсний зүйл агуулсан, холестерин буулгах эмчилгээний шинж чанартай хэмээн сурталчилдаг энэхүү хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсний дараа бие нь муудаж эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тоо 106 хүрсэнтэй холбогдуулан засгийн газар яаралтай хянан шалгах шийдвэр гаргалаа" гэж мэдээнд бичжээ.
Мягмар гарагт Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны мэдээлснээр дээрх бүтээгдэхүүн хэрэглэсний улмаас нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгджээ.
Японы эмийн үйлдвэр Kobayashi Pharmaceutical компани кози будаа агуулсан хүнсний нэмэлт тэжээлийг удаан хугацаагаар хэрэглэсэн хүн бөөрний өвчнөөр нас барсан анхны тохиолдлыг нийтэд мэдэгдэв.
Тухайн хүний захиалгын бүртгэлийг үндэслэн талийгаач сүүлийн гурван жилийн хугацаанд нэмэлт хоол хүнс хэрэглэж байсан байж болзошгүй нь тогтоогджээ.
Тус компани кози будааны орцтой найман төрлийн нэмэлтийг бүтээгдэхүүнийг эргүүлэн татах болжээ.