УИХ-ын 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, томсгосон тойргоор 21 аймгийг нийт долоон тойрог болгож, 54 мандаттай, харин хотын зургаан тойрогт 24 мандат ногдуулав.
Томсгосон тойргоор орон нутгийн нэр дэвшигчид ойролцоогоор 3-4 аймаг ногдож буй. Гэвч УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна гэж заасан. Өөрөөр хэлбэл, 14-хөн хоногийн дотор нэр дэвшигч 50-60 сумыг тойрч, мөрийн хөтөлбөрөө танилцуулна гэсэн үг.
Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:
- Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар;
- Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар.