Монгол Улсын Соёлын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамнаас хамтран хэрэгжүүлж буй Соёл, урлагийн боловсролын хөгжлийн (ODA) төслийн нээлт боллоо. Энэхүү төсөл нь 5 жилийн хугацаанд хэрэгжиж, хүүхэлдэйн урлагаар дамжуулан хүүхэд багачууд, иргэдийг соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, хүүхэлдэйн урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийг чадавхжуулах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр бүхий сургалт юм.
Төсөлд Монгол улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид, Дорноговь, Дундговь, Архангай, Хэнтий, Завхан, Орхон аймгуудын уран бүтээлчид, Соёл Урлагийн Их сургуулийн Театр урлагийн сургууль, Сити их сургуулийн Урлагийн сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, Асситеж Монголиа, Бамбуу хүүхэлдэйн театр, Хүүхэлдэйн урлагийн хөгжил ТББ зэрэг байгууллагуудаас мэргэжлийн уран бүтээлчид оролцож байна. Энэ удаагийн сургалт 2023 оны аравдугаар сарын 09-20-ны өдрүүдэд болно.