Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөрт зориулан “Мөнх тэнгэрийн бичиг” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ. Уг үзэсгэлэнд оролцуулах бүтээл үүдийг Хүүхдийн урлан бүтээх төвд хүлээн авч эхэлсэн байна. Монгол бичиг, соёлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой уг үзэсгэлэнд мэргэжлийн уран бүтээлчид, багш, оюутнууд, 8-12 дугаар ангийн сурагчид бүтээлээ ирүүлэх боломжтой. Уран бичлэгийн бүтээл үүдийг ирэх сарын 1 хүртэл хүлээн авч, шилдгүүдийг шалгаруулсны дараа үзэсгэлэнд дэлгэх аж. Уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Ерөнхийл өгчийн Тамгын газар ажиллаж буй гэнэ. Ташрамд дурдахад, Монгол бахархлын өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 14-нд тохиох юм байна.