Бусаны 28 дахь удаагийн олон улсын кино наадам өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Энэ нь Азийн А зэрэглэлийн кино наадам бөгөөд 70 гаруй орны 200 орчим бүтээлийг сонгон шалгаруулж, 14 хэсэгт нэр дэвшүүлж байна. Манай улсаас найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон”, П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” кино уг наадамд өрсөлдөхөөр албан ёсоор шалгарсан билээ. Энэ сарын 13-нд өндөрлөх тус наадмын үеэр Монголын үндэсний кино урлагийн зөвлөлөөс “Монгол үдэш” өдөрлөг зохион байгуулжээ. Үүний хүрээнд уран бүтээлч С.Хөгжилбаяр Монголын үндэсний уран бичлэгийг танилцуулсан байна. Мөн олон улсын уран бүтээлчдэд зориулан Монгол орны соёл, уламжлал, үндэсний урлагийн тоглолтуудыг толилуулжээ. Түүнчлэн Монголд кино зураг авахад тохиромжтой байршлуудыг танилцуулсан нь онцлог болсон аж