Үргэлжлэл. Түрүүч нь 191 (7750) дугаарт @https://www.unuudur.mn/a/260392
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өнгөрсөн зургадугаар сараас эхлэн олон нийтээс санал авч буй. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүд болон зарим судлаач, хүчирхийлэлд өртсөн хүмүүстэй ажилладаг цагдаа, асрамжийн газрынхныг урьж ярилцлаа. Хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын шинжээч, Гэр бүлийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга М.Цолмон, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч, хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүн Ч.Эрдэнэчимэг, Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн багш, доктор Х.Баавгай, “Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн” ТББ-ын судлаач, доктор Б.Жавзанхүү, “Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа А.Мөнхсувд нар оролцлоо.
М.Ц: -Гэр бүлийн тухай хуульд оруулж байгаа гол өөрчлөлтүүдийн нэг нь хамт амьдарсан, амьдраагүйгээс үл хамаараад 18 нас хүртэл нь хүүхдийнхээ өмнө эцэг, эх нь тэгш үүрэг хүлээнэ гэсэн зохицуулалт юм.
Х.Б: -Манайхан гэр бүлийн эрх зүй гэж яриад, хэдхэн заалт оруулаад байна. Гэр бүлийн тухай хуульд гэр бүлтэй дүйцдэг орчны харилцааны зохицуулалтын бүлэг оруулах ёстой. Гэр бүлтэй дүйцэх орчны зохицуулалтыг Хүүхэд хамгааллын тухай хуулиар шийдэж чадахгүй. Гэтэл Гэр бүлийн тухай хуульд гэр бүлтэй адилтгах харилцаанд зөвхөн хамтран амьдрагчийг оруулах боломжгүй. Гэр бүлтэй дүйцэх орчны харилцааны зохицуулалт гэж тусгах нь зүйтэй. Гэр бүлийн тухай хууль эрх зүй, нийгмийн харилцааны цогц нийлбэр байж хэрэгжинэ шүү дээ. Тиймээс эрдэмтэд, хуульчдыг оролцуулан хэлэлцүүлэх хэрэгтэй. Бүхнийг хуульчлах албагүй. Заримыг нь хөтөлбөр, бодлогоор зохицуулж болдог.
М.Ц: -Асран хамгаалалтын асуудлыг энэ хуулиар зохицуулна. Асралт гэр бүл, мөн эцэг, эх байх эрхтэй, эсэх, тусдаа амьдарч байгаа тохиолдолд аав, ээж ямар үүрэг хариуцлага хүлээх тухай асуудал энэ хуулийн суурь нь юм.
Х.Б: -Гэр бүлтэй дүйцэх орчны дотор хамтран амьдрах, гэр бүл, эдийн засгийн харилцааг зохицуулах хэрэгтэй. Асралт гэр бүл, асрамжийн газрын нөхцөлийн асуудлыг ч зохицуулах ёстой. Дэлхийн нийтийн үзэл баримтлал хүүхдийг гэр бүлтэй дүйцэх орчны асран хамгаалал руу шилжүүлэх шүү дээ. Үүнд төр, засаг томоохон зохицуулалт хийх ёстой. Уг хуулийн төслөөс шинэлэг зүйл олж харахгүй байна. Энэ нь Хүүхэд хамгааллын хуулийн төсөлтэй цогц байдлаар уялдах хэрэгтэй.
Б.Ж: -Хүүхэд хамгааллын хуульд хүүхдийн гэдэг өнцгөөс харж бүх зүйлийг нэгтгэчихдэг. Хүүхдийн эрхийн конвенцод Монгол Улс нэгдээд 30 гаруй жил болсон. Энэ конвенцоор хүлээсэн нэг үүрэг нь хүүхдээс асран хамгаалах чадавх, эцэг, эхийн ур чадвар дэмжихэд төр заавал үүрэг гүйцэтгэх ёстой. Дэмжинэ гэдэг нь хичээл заана, зөвлөгөө өгнө, үйлчилгээг нь ойртуулна гэсэн үг. Тэгэхээр төр бүгдийг нь хийж чадахгүй. Миний гол санаа бол хүн бүхний гэр бүлийн асуудлыг ажил олгогчид хүндэтгэдэг байгаасай. Одоогийн Гэр бүлийн тухай хуулийн төсөлд тусгаад байгаа, хүний хөгжил рүү чиглэсэн орчныг нийгэмд бий болгох хэрэгтэй. Гэр бүл өндөр дуугаар бус, хамгийн аяар ярьдаг орчин байгаасай. Үүнийг ажил олгогч, төр, төрийн бус байгууллага нь ч хардаг үйлчилгээгээр холбож өгөөсэй. Гэр бүлийн тухай хууль батлагдвал төр ямар үйлчилгээ үзүүлэх бол гэж иргэд хүсэж, хүлээж буй. Та бүхэн энэ талаас нь тунгааж бодоорой. Гэр бүл салж, нийлж болно. Гэхдээ ингэснээр үр хүүхэд тань хүн болж өсөхийн тулд хорвоогийн хатууг туулах нь байна шүү гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Нэгэнтээ л төрж хүн болсон бол хэдэн нас хүртэл нь харж хандан асрахыг энэ хуульд оруулаасай.
М.Ө: -2022 оны сүүлчээр хэлэлцүүлэг зохион байгуулахад би оролцсон юм. Тэр үед би “Хүүхдээ хаясан эцэг, эхийг гэмт хэрэгтэн гэж үзэх үү” гэж асуухад Х.Нямбаатар сайд “Манай хууль энэрэнгүй байх ёстой” гээд хэлж байсан. Хүүхдээ гудамжинд хаясан эмэгтэй хоёр жилийн ял эдэлсэн. Гэвч хүүхдээ манай төвөөс авахгүй хэрнээ дахин гурван хүүхэд төрүүлсэн байдаг. Түүнийг хорьсноор, эрхийг нь хязгаарласнаар асуудал шийдэгдээгүй. Миний бодлоор ийм хүмүүсийн эрхийг нэг жил, эсвэл зургаан сараар хязгаарлаад соён гэгээрүүлж, албадан ажил хийлгэхдээ хяналтад байлгая. Тэр хугацаанд үр хүүхэдтэй нь байнга холбоотой байлгаж, эцэг, эхийн хуралд суулгадаг, мөн “Өнөр бүл” төвд ирээд хүүхэдтэйгээ уулздаг механизмыг хэрэгжүүлэх ямар бололцоо байна вэ.
М.Ц: -Ийм механизмууд тодорхой үйлдэлтэй байдаг. Тэгэхээр бид ёс суртахуун гэдэг зүйлийг сайжруулах шаардлагатай.
М.Ө: -Ёс суртахуунтай иргэн болгохын тулд гэр бүлийн боловсролын тухай хичээлийг зааж байж тухайн хүүхэд хэсэг хугацааны дараа, магадгүй 20- 30 жилийн дараа төлөвших байх. Өнөөгийн байдлаар ийм асуудлыг хэрхэн зохицуулах вэ. Тэгэхээр албадан хөдөлмөр эрхлүүлье. Соён гэгээрүүлье, эрүүлжүүлье. Энэ явцад эцэг, эх нь төлөвшинө.
М.Ц: -Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцоор манайх албадан хөдөлмөр эрхлүүлдэггүй.
М.Ө: -Та нар гадаадад ингэдэг, АНУ, Европт тэгдэг гээд ярьдаг. Гэтэл өнөөдөр энэ бүхэн хөрсөнд хэрхэн бууж байгааг хар л даа. Өөр ямар гарц, гаргалгаа байна вэ, ямар байдлаар ийм асуудлыг шийдэх юм бэ?
М.Ц: -Монгол Улсын хууль тогтоомж соёрхон баталсан учраас манайхтай адил хүчин чадалгүй гээд шүүхийн шийдвэрээр албадан хөдөлмөр эрхлэлт хасагдчихсан. М.Ө: -Бид ярьсаар, хүүхэд хохирсоор байна. Нэг ээж гурван сарын хугацаанд саатуулагдчихаад “Өнөр бүл” төвөөс хоёр хүүгээ аваад явсан. Нэг хүү нь 12 дугаар анги төгсөх, нөгөө нь зургадугаар ангид сурдаг хүүхэд байсан юм. Тэр хүний хувьд хүүхдийн мөнгө авах нь чухал байсан. Тэр ээж “Эгч нь гурван сар эрүүлжүүлэгдсэн. Одоо гайгүй болсон. Хүүхдүүддээ анхаарал хандуулна” гэж байлаа. Гэтэл нэг хүүхэд нь хэсэг хугацааны дараа амиа хорлочихсон. Саатуулах, баривчлах ажиллагааг үр дүнтэй, шат дараатай болгох хэрэгтэй. Гэтэл 45 хоног эрүүлжүүлээд “Энэ хүн одоо болсон” гээд гаргаад орхидог. Гэр бүлийн тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулгад хуульчдын нэгдсэн, мэргэжлийн онолчдын багийг өргөн хүрээтэй ажиллуулах шаардлагатай. Монгол Улсын хөрсөнд өнөөдөр болоод байгаа зүйлд тохирсон хууль батлахгүй бол олон улс, гадаадын жишиг ярихаар хэрэгжихгүй байна.
М.Ц: -Энэ асуудлыг ХНХЯ хариуцах ёстой.
М.Ө: -Хэлэлцүүлэгт ирсэн ХНХЯ-ны төлөөлөл байна шүү дээ. Надтай адил энэ ажлыг хийж байгаа хүмүүс үүнийг яриад, бусад нь болохоор гацаачихдаг. “Манайх хүний эрхийн конвенцод нэгдсэн. Олон улсын гэрээ конвенцоор ингэж болохгүй” гэдэг. Та нарыг ингэж яриад цаг алдаж байх хооронд хуулийн завхрал, цоорхойг олон хүн овжин ашиглаж, аз жаргалтайгаар өөрийнхөө амьдралыг үргэлжлүүлж, үр хүүхдүүдээ золиосолж байна.
Х.Б: -Хуульч, эрхзүйч, нийгэм, социологийн багийнхан үүнийг хамтарч хийх нь зөв юм. Гэр бүлийн харилцааг зөвхөн эрх зүйн асуудал гэж үзэж болохгүй. Мөн нийгмийн харилцааны зохицуулалтын хүрээнд авч үзэж бас болохгүй. Гэхдээ өнөөгийн амьдралын шаардлага бол эрх зүй, нийгмийн харилцаа хоёрын дунджийг олсон торгон зохицуулалт л хэрэгтэй. Энэ нь өмнөх 1999 оны хуулиас шинэлэг гэж харж байна.
М.Ө: -Хүүхэд үрчлэх талаар ярья. “Өнөр бүл” төвд хүүхэд үрчилж авахаар олон хүн ханддаг. Гэтэл үрчлүүлэх боломжгүй байгаа юм. Нэг айлын 3-4 хүүхэд бий. Тэднийг ах дүү, хамаатан садан нь өгдөггүй, бас авдаггүй. Өгөхгүй, авахгүй байсаар 18 нас хүртэл нь асрамжийн газарт амьдруулдаг. Аав, ээж нь ч авдаггүй, тэгсэн хэрнээ үрчлүүлдэггүй. Нэгэнт өргөх захирамжаар ирсэн ч эцэг, эх нь хэдэн жилийн хугацаанд аваагүй бол эрхийг нь хасчихъя гэдэг. Бид шүүхэд хандахаар эрхийг нь үүсгэж өгдөггүй. Хүүхэд насанд хүрэхээрээ бүтэн өнчин гэдэг утгаар янз бүрийн халамжид хамрагддаг. Сургуульд сурахад бүтэн өнчин хүүхдэд л дэмжлэг олддог. Гэтэл хагас өнчин хүүхдэд тийм боломж олддоггүй. Гэр бүлийн тухай хуульд үүнийг зохицуулмаар санагддаг.
Х.Б: -Үрчлэлийг шүүхээр шийднэ гэсэн хуулийн заалт бий. Өмнө нь Засаг даргын захирамжаар шийддэг байсан. Одоо бол шүүхээр шийднэ. Энэ бол сайн хэрэг.
-Цагдаагийн байгуулл агад гэр бүл ийн хүч иррхийлл лл ийн дуудлага, өдөр, шөнөгү й ирдэг байх. Хү хдү дийг хүч ирхийллээ с түр хамгаалах байр, асрамжийн газарт хүргэж өгдөг. Хуулиуд хоорондоо уялдахгү й байна гэж хүмүүс шүүмжжилдэг . Үүнээс болж практикт ямар асуудлууд ү сдэг вэ. Гэр бүл үл ийн хүч ирхийлл ийн тоон үзүлэл тү д ихсэж байгаа шү дээ.
А.М: -Цагдаагийн байгууллагад гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн шинжтэй дуудлага, мэдээлэл хоногт 80-150 гаруй ирдэг. Үүний 80 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага. Хүүхдээ тоосонгүй, тэтгэмжийн мөнгөө өгсөнгүй гэх хүүхдийн болон эд хөрөнгийн маргаан голдуу өрнөдөг. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Гэр бүл болох хүмүүс сайн дурын үндсэн дээр гэрлэлтийн гэрээ байгуулж болно” гэж оруулсан. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэн 33 жилийн хугацаанд соён гэгээрүүлэх ажлыг дорвитой хийгээгүй. Хэдийгээр хүмүүнлэг, хүний эрхийг ярьдаг ч гэсэн одоо батлуулах Гэр бүлийн тухай хуульд зарим зүйлийг нарийвчлан тусгах нь чухал байна. Тухайлбал, хуулийн төсөлд “Сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулж болно” гэж байна. Хэн ч гэр бүл болохдоо салъя, үр хүүхдээ өнчрүүлье гэж гэрлэдэггүй. Тэгэхээр гэрлэлтийн гэрээ гэдэг зүйлийг яагаад зөвхөн эрх дээр нь оруулж өгсөн юм бэ. Үүрэг яагаад байж болоогүй юм.
М.Ц: -Гэрээ бол сайн дурынх байх ёстой. Иргэний хуулийн үндсэн зарчим. Бид үүнийг ямар ч харилцаанд өөрчилж болохгүй. Уг хуулийн зорилго, хамрах хүрээ, хамарч буй субъектүүд юу вэ гэдгийг сайн судлан, тооцох хэрэгтэй. Энэ нь иргэний, эрх зүйн харилцааг зохицуулах шаардлагатай хууль. Бид олон асуудлыг тусгасан. Бусад орны хууль тогтоомжийг харвал эрх зүйн ийм асуудлыг цөөн тусгаж, иргэний хуулийн нэг бүлэг болдог. Тэгэхээр үзэл баримтлалыг тодорхой хэмжээнд барих хэрэгтэй. Та нарын санааг ойлгож, аль болох хэлсэн саналуудыг хуульд тусгаж батлуулахыг хичээж байна.
А.М: -Төслийн 21 дүгээр зүйлд “Гэрлэлттэй адилтгах харилцаа гэж үзнэ” гэж байгаа. Тухайлбал 21.1.3 дахь заалтад “Гурваас доошгүй жил тогтмол хамтран амьдрах” гэсэн үг орсон. Хэрвээ би нэг залуутай 3.5 жил амьдарвал гэрлэлттэй адилтгаж үзэх үү. Тэгвэл 21.4-т “Хамтын амьдрал дуусгавар болох тохиолдолд бие биеэ тэжээн тэтгэх, өв залгамжлах эрх үүрэг гүйцэтгэхгүй” гэж заасан байна. Эд хөрөнгийн боломжтой залуутай дагавар хүүхдийнхээ хамт 3.5 жил хамт амьдраад салсны дараа ажил төрөлгүй болоход түүнээс өмч хөрөнгө нэхэж, шаардах, эдийн засгийн ямар нэгэн харилцаа үүсгэхгүй гэж заасан нь хүндрэл үүсгэж магадгүй.
М.Ц: -Х.Баавгай докторын өмнө хэлснээр гэрлэлт, бүртгэлийн асуудлыг өөр түвшинд харах ёстой. Бусад орны жишгээс харахад хамтран амьдрагчийн асуудлыг хүлээн зөвшөөрсөн ч гэрлэлтээс арай сул байдаг.
Х.Б: -Гэрлэлтийн гэрээний ач холбогдлыг дутуу тусгажээ гэж харсан. Хэрэв гэрлэлтийн гэрээ хийсэн байвал шүүхэд томоохон нотлох баримт болно. Үүнээс үүдэлтэй гэрээнд заасан үүргээ биелүүл гэдгийг шийдвэр гаргахдаа ашиглах хэрэгтэй. Гэрлэлтийн гэрээний ач холбогдол тэнд очиж нотлогдон, үнэлэгдэж байх ёстой. Гэр бүлийн харилцааны хандлага дэлхийд өөр болж байгаа. Хайр сэтгэл дөрөвт үнэлэгдэж, хүний эрх хамгийн эрхэмд тавигдах болжээ. Тэгэхээр хариуцлага гэдэг зүйл хамгийн чухал болсон. Барууны оронд гэрлэлтийн гэрээ хөгжиж эхэлсэн. Хүний салж, нийлэх нь сайн дурын асуудал тул энгийн юм. Хэдийгээр хүний эрх боловч цаашид салах юм бол гэдгийг гэрлэлтийн гэрээгээр зохицуулна. Энэ практик манайд нэвтрэх гэж байгаа. Тиймээс гэрлэлтийн гэрээг хуулийн төсөлд оруулсан нь сайн. Үр хүүхэд, өмч хөрөнгийн асуудлыг уг гэрээнд заасан байхад шүүхэд нотлох баримтаар үнэлэгдэж , аль аль талдаа хохиролгүй болох боломж олгож буй юм. Энэ нь асуудлуудаас урьдчилан сэргийлж байгаа зүйл.
А.М: -Төслийн 35 дугаар зүйлд “Эцгийн эрх болон хүүхдийн эд хөрөнгөд холбогдох эрх, үүрэг” гэж бий. Эцэг, эх, эсвэл хүүхэд хууль ёсны асран хамгаалагч харгалзан дэмжигч эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг авсны үндсэн дээр дараах асуудлаар шийдвэр гаргана гэжээ . Тэгээд 35.4.4-т “Хүүхдийн нэрийн өмнөөс хүүхдийн эд хөрөнгөд хохирол учруулах, дасгах, хорогдуулах, хэлэлцээ хийх” гэж бичсэн байх юм.
М.Ц: -Манайд одоогоор боломжтой юу гэдэг талаас нь иргэдээс санал авч байгаа. Хүүхдийн өөрийн өмч гэх асуудал байдаг болсон. Өв залгамжлалаар өвөө, эмээгийнх нь, эсвэл өөрийнх нь оюуны өмчийн бүтээлд олгосон хөрөнгө, төрөөс олгож буй тэтгэмж хүүхдийн эрхтэй холбоотой шүү гэдгийг илүү тусгасан юм. Энэ хөрөнгийг хүүхдэд өөрт нь зарцуулна. Гэхдээ гэр бүлийн хэрэгцээнд зарцуулах, эсэх нь маргаантай байдаг. Зарим оронд хүүхдийн мөнгийг өөрт нь зарцуулна гэдэг бол манайд хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх, хэрэгжүүлэх боломж, хянал тавих, үр дагавар нь ямар байх, эсэхийг тандаж, иргэдээс санал авна. Бид илүү сайжруулахаар ажиллаж байна.
Б.Ж: -Хуулийн төслийн 32.3.8, 32.3.11 дэх заалтыг харж өгөөч. Бидний хувьд үзэл баримтлал зөрөх гээд байна уу гэж харлаа. Хүүхэд бусдыг хүндэтгэхэд эхлээд суралцах ёстой юм уу. Өөрийгөө хүндэтгэхгүй юү. Ёс суртахууны хувьд бол энэ зөрж байна. Хүүхэд эрх зүйн хувьд өөрийгөө бүрэн хамгаалах субъект биш ээ. Тэгэхээр конвенцоор эрх эдлэгч гэж үзээд байгаа юм. Үүргээ биелүүлнэ гэдэг чинь хүүхдэд үүрэг хүлээлгээд байгаа хэрэг үү, ямар үүрэг вэ. Хүүхдийн эрхийн тухай хуульд үүрэг гэж байхгүй.
-Тээгч эх, үрчлэл ийн асуудал хүн ий наймаа болох нь гээ д иргэ д санаа зовж буй. Асрамжж ийн газар уг нь дотооддоо үрчллэ х гэ дэг . Гэтэл өрг өж авдаггү й. Гадаадад үрчлэ х сонирхолтой байдаг. Үүн ийг хууль д хэр хэн тусгаж байгаа вэ?
М.Ц: -Энэ асуудалд анхаарч, хүүхдийн ашиг сонирхлыг халдлагаас хамгаалж чадах субъект бол шүүх гэж үзсэн. Тиймээс үрчлэлтийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ конвенцыг харвал эрх бүхий байгууллага гэж заадаг. -Манай улс Гаагийн конвенцод нэг дсэн . Гэхдээ тайлан гаргадаггү й улсын тоонд ордог. Яагаад тайланг аа хаалттай байлг адаг юм бэ. Бусад улс нээл ттэй байлг адаг шү дээ .
Б.Ж: -Үрчлэлийн конвенц болон Хүүхдийн эрхийн конвенцын таван удаагийн тайланд манайх харагдаагүй. Гаагийн конвенцын бие даасан тайлан гэж гараагүй. Харин одоо нэгдэхээр зэхэж буй хоёр конвенцтой нийлэхээр бие даасан тайлангууд гарч эхлэх байх. Хүмүүс хэлэлцүүлгийг хүлээгээд хэдэн жил болохоор бүр дөжирч “Худлаа даа наадуул чинь хэлэлцэхгүй. Сонгууль нь болох гэж байгаа. Бүр хойш тавина” гэж ярьдаг. Гэр бүлийн тухай хуулийг намрын чуулганаар сайтар хэлэлцэж батлаасай. Хэлэлцэж буй асуудлаа олонд нээлттэй байлгаж, эрдэмтэн, судлаачдын санал, хэлсэн үг, тэмдэглэлийг цахим хуудсандаа оруулбал сайн байна.
Х.Б: -Гэр бүлийн тухай хууль батлахаар эрх ашиг нь хөндөгдөх гээд байдаг УИХ-ын гишүүд бий. Тэр хүмүүс л их дургүй.