Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны есдүгээр сарын 24-ний өдөр "Энхтуяа" гэх цахим хаягаас нийтлэгдсэн бага насны дөрвөн хүүхдийн маш ноцтой бичлэг цацагдсан. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс холбогдох байгууллагуудтай хамтран дээрх үйлдлийг шалгаж байна. Бичлэгт дурдагдсан 6-8 насны нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоосон байна. Улмаар цагдаагийн байгууллагын хүүхдийн асуудал хариуцсан алба хаагчид Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэстэй хамтран хүүхэд хамгааллын холбогдох ажил, арга хэмжээг зохион байгуулж байна.
Цагдаагийн байгууллагаас цахим сүлжээнд тавигдсан мэдээлэл ул мөргүй устахгүй, урт удаан хугацааны турш цахим хаягуудаар түгээгддэг тул энэ мэт зохисгүй агуулга бүхий зураг, бичлэг харсан бол "ekids" цахим хуудсаар дамжин "Internet Watch Foundation/IWF/"-т мэдээлж, устгуулах, холбогдох байгууллагад нэн даруй мэдээлэхийг уриаллаа.