Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарт холбогдох хэргийг хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэв. А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нар нь Эрүүгийн хуулийн 18.13-2-т заасан хэрэгт холбогдсон юм.
18.13 дугаар зүйл.Банк хууль бусаар байгуулах, банкны төлбөрийн чадвар алдагдуулах
2 Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс банкыг төлбөрийн чадваргүй болгосон, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.