Нарантуулын хойно GS 25-ын үүдэнд иргэн С ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан харамсалтай тохиолдлыг шалгаж байна.
Урьдчилсан байдлаар ямар нэгэн гадна нөлөөгүй, учирсан гэмтэл, шархгүй байна.
Тодруулбал, энэ талаар ЦЕГ-аас “Мөрдөн шалгах ажиллагаагаар нас барсан шалтгаан нь ихэвчлэн архины хордлого, унтаад сэрэхгүй үүрд зүрхээр явчихдаг, урт хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл, зохисгүй амьдралын хэв маягтай байсантай холбоотой зүрх, судас гэх мэт олон эрхтэн доройтолд орсон буюу хэврэгшсэн байдаг.
Энэхүү тохиолдлуудаас урьдчилан сэргийлэхийн тулд өнгөрсөн жил "Намайг алгас", одоо "Та-татгалз" гэх мэт нөлөөллийн аяныг цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлжээ. Гэвч иргэд шүүмжлэхээ мэдэхээс дэмждэггүй болохоор эдгээр арга хэмжээг цагдаа нар хийж байна гэж харахгүй байвал, яг ийм төрлийн соёл төлөвшүүлэх ажил хариуцсан газар, бусад байгууллага, хүмүүс бүгдээрээ нийлж дэмжвэл цаг бусаар дээрх 40 настай залуу нас барах байсан болов уу” гэв.