Монгол улсын соёл урлагийн салбарт нэгэн шинэ, чухал алхам тохиож байна. Морин хуурын чуулга нь Монгол улс, Австралийн Холбооны Улс хоорондын соёл урлагийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд бүрэн хэмжээний тоглолтоо анх удаагаа Сиднейн дуурийн театрт толилуулахаар болжээ.
Улсын Филармонийн хамт олон энэхүү түүхэнд тэмдэглэхүйц айлчлан тоглолтод онцгой анхаарал хандуулж Монгол болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс бүрдсэн тусгай хөтөлбөрийг сонгон бэлтгэл сургуулилтийг ханган ажиллаж байгна. Улмаар тус хөтөлбөр зарлагдсан даруйдаа суудал хэдийн дүүрсэн аж.
Энэ удаагийн түүхэн тоглолтыг Гадаад Харилцааны яам, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам дэмжин ажиллаж байгаа гэнэ.