Өнөөдөр гадаа үүлэрхэг, 21 хэм дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
1. Өнөөдөр бол жилийн 214 дахь өдөр бөгөөд он дуусахад 151 хоног үлдлээ.
2. Цаг агаар өдөртөө 21 хэмийн дулаан бол шөнөдөө 14 хэм дулаан байх нь ээ.
3. Билгийн тооллын 16, Тооно одтой, хар луу өдөр. Өдрийн наран 5 цаг 29 минутад мандан, 20 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш авах нь 3432.00, зарах нь 3445.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль авах нь 38.10, зарах нь 38.30, харин юань авах нь 481.00, зарах нь 489.00 вон авах нь 2.65, зарах нь 2.70 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Соёлын яаманд: Уран бүтээлчдийг чадавхжуулах "Кино нүүдэл" олон улсын хөтөлбөрт сургалт эхэллээ.
- Монголын Үндэснй музейд: “Монгол бөө, засал, уламжлалт анагаах ухаан” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна. Утас: 7011-0913, 9912-3922.
- “Монгол Арт” галерейд: БНСУ-ын ардын урлагийн "Нугад цэцэглэж буй уран зураг" үзэсгэлэн нээгдээд байна.
- Залуу монголч эрдэмтэн судлаачдын олон улсын зуны ээлжит сургалт үргэлжилж байна.
- Говь-Алтай аймгийн Алтай хотод Хан Тайшир уулын аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жил, Говь-Алтай аймгийн баяр наадам үргэлжилж байна.
- Олон нийтийн дунд "Найман ишигний" гэж нэрлэгдэх болсон малын хулгайн хэргийг давж заалдах шатны шүүх хурал болно.