Прокуророос иргэн О-г алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж бусдын мөнгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иргэн О нь банкны данс андуурсан төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр шилжсэн бусдын мөнгийг мэдсээр байж хувьдаа завшиж, захиран зарцуулж, 5,280,000 төгрөгийн хохирлыг бусдад учруулсан байна.
Эрүүгийн хуульд төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийгдсэнийг мэдсээр байж завшиж 300,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.
Шүүхээс иргэн О-г төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж завшиж 5,280,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.