Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 21:41 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр байрлах “Хаан бууз” дотор Япон улсын иргэний бүх мөнгийг монгол залуу аваад гараад явчихлаа гэх дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгалтыг ажиллагааг хийсэн.
Шалгалтын явцад Япон улсын иргэн 30 настай,эрэгтэй С.Ш нь иргэн Ж-ийн байранд түрээсээр байрлаж байсан бөгөөд утсаар холбогдон төлбөрийн мөнгийг гаргуулах талаар ярихад байгаа газраа хэлж дуудсан тул очиж төлбөрийг авч байх үед гадаад улсын иргэнийг дээрэмдсэн мэтээр сошиал орчин зургийг нь оруулсан талаар иргэн Ж нь цагдаагийн байгууллагад мөн хандсан байна. Дээрх гомдол мэдээллийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шалгаж байна.